5 Цагийн өмнө.
Дэлхий номын өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна
Дэлхий номын өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна

Дэлхий номын өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Ном болон зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг анх 1995 онд хуралдсан НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар баталсан юм. Үүнээс хойш дэлхий дахинд 30 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. 

Эл өдрийг онцлох болсон нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, В.Набаков болон бусад олон алдартай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр ажээ.

Манай улс 1993 оны зургаадугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд тухайн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон байдаг.

Дэлхий дээрх хэвлэгдсэн бүх номыг тодорхой  нэг бүрчлэн тоолох боломжгүй ч “Гүүгл”-ийн үзэж байгаагаар нийт 150 сая орчим ном хэвлэгджээ. Харин дэлхий дээр хамгийн их борлогдсон ном Библи бөгөөд  таван тэрбум орчим хэвлэгдсэн тооцоо байдаг юм байна. 

Тэгвэл дэлхийн хамгийн урт “Өнгөрсөн зүйлсийг дурсах нь” номыг Франц гаралтай Марсель Пруст 1912 онд бичиж байжээ. Тус ном бичвэрүүдээс гадна зайг нь оруулаад нийт 9,609,000 тэмдэгттэй ажээ. 

Б.Лувсанпэрэнлэй