Л.Батмөнх Голдман шагнал хүртсэн гурав дахь монгол хүн боллоо
Л.Батмөнх Голдман шагнал хүртсэн гурав дахь монгол хүн боллоо

Л.Батмөнх Голдман шагнал хүртсэн гурав дахь монгол хүн боллоо

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын малчин Лувсандашийн Батмөнх байгаль орчныг хамгаалах үйлстнүүдэд олгодог “Голдман-2025” шагналын эзэн болжээ. “Голдман” байгаль орчны шагнал нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, байгаль орчноо хамгаалахын төлөө ажилладаг идэвхтнүүдийн ололт амжилт, манлайллыг үнэлдэг бөгөөд хүмүүсийн эх дэлхийгээ хамгаалах үйлсэд урам зориг өгөх зорилготой.

Тэрбээр энэхүү шагналыг хүртсэн гурав дахь монгол хүн болж байна. 2007 онд “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, 2019 онд “Ирвэс хамгаалах сан”-ийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал нарын байгаль орчныг хамгаалах үйлсийг үнэлэн “Голдман” шагнал олгож байсан юм.

“Голдман-2025” шагналтан өдгөө 80 настай Л.Батмөнх цахилгааны инженер мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарснаасаа хойш төрсөн нутгаа хамгаалах үйлсийг эхлүүлжээ. Тэрбээр инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж Хөвсгөл сумынхаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулсан. Нутаг амьтай, нутгаа онгон дагшин байдлаар нь энэ чигээр нь байлгахыг хүсэж мөрөөддөг хэмээн “Голдман” шагналтны бичлэгтээ ярьжээ.

Энэ жилийн “Голдман” шагналтнуудын мэдээллийг хүргэж байна.

lauren Лорен Аллен

Лорен Аллен, Хойд америк. Түүний өрнүүлсэн кампанит ажлын үр дүнд олон нийтийн ундны усны эх үүсвэрт химийн бодис алддаг, 20 гаруй жил агаар, хөрсний бохирдол үүсгэсэн пластикийн үйлдвэр хаагджээ.

mari Мари Луз Канакири Мурайари

Мари Луз Канакири Мурайари, Өмнөд ба Төв Америк, Перу улс. Тэрбээр өөрийн тэргүүлдэг “Кукама” эмэгтэйчүүдийн холбооныхонтойгоо хамтран  Перугийн Маранон голыг хамгаалах эрхийг шүүхээс авсан бөгөөд тэдний үйл ажиллагаа амжилттай явж байна.

semia Семиа Гарби

Семиа Гарби, Африк, Тунис. Тэрбээр Итали, Тунисын хооронд хогны хууль бус наймааны схемийг эсэргүүцсэн кампанит ажлыг явуулсны дүнд 2022 оны хоёрдугаар сард хууль бусаар экспортлогдсон 6000 тонн ахуйн хог хаягдлыг Итали руу буцаажээ. Түүний хүчин чармайлт ЕХ-ны бодлогод өөрчлөлт оруулахад түлхэц болж одоо гадаадад хог хаягдлыг тээвэрлэх журам, зохицуулалтаа чангатгаж байна.

besi-guri-and-olsi-nika_2 Бесжана Гури, Олси Ника

Бесжана Гури, Олси Ника, Европ, Албани. Вжоса голыг бүхэлд нь хамгаалж, экосистемийг хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалах, бий болгох чухал үндэс суурийг тэд тавьжээ.

carlos Карлос Малло Молина

Карлос Малло Молина, Канарын арлууд. Тус арлуудын биологийн олон янзын 170,000 акр талбай бүхий далайн хамгаалалтын бүсэд заналхийлсэн Фонсалиа боомт, усан онгоц, усан онгоцны зогсоолыг барихаас урьдчилан сэргийлсэн. Үүний оронд түүний санаагаар илүү боловсронгуй, дэлхийн жишигт нийцсэн далай тэнгисийг хамгаалах, боловсролын төв байгуулах санаагаа хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: goldmanprize