3 Өдрийн өмнө.
Хос бичгийн бодлогыг иргэд дэмжиж байна
Хос бичгийн бодлогыг иргэд дэмжиж байна

Монгол хэлний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2 дахь заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж эхэллээ.

Тэгвэл үүнд иргэд ямар байр суурьтай байгаа талаар бид сурвалжиллаа. Тэд "Бидэнд үндэсний бичиг соёл, монгол гэх ондоошил хэрэгтэй. Гарсан шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж" байлаа. 

Бид иргэдээр их эрдэмтэн зохиолч Б.Ринчений “Монгол хэл” шүлгийн хэсгээс уншуулахад олонх хүн үндэсний бичгээр сайн уншиж байсан бол залуусын унших чадвар тааруу байв.