“Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь” шилдэг хичээл шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зохион байгуулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан “Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь” шилдэг хичээл шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зохион байгуулжээ. Уралдаанд аймаг, нийслэлийн 21 сургуулийн 49 багш оролцож нийгэм, түүх, иргэний боловсрол, биологи, англи хэл, математик, монгол хэл, хүн ба нийгэм, эрүүл мэнд, хүн ба орчин зэрэг хичээлийн хөтөлбөр, агуулга арга зүйд тогтвортой хөгжлийн болон хүний эрхийн боловсролын үзэл санааг тусгасан төлөвлөлт боловсруулан хичээл заажээ.
Дорнод аймгийн наймдугаар сургуулийн багш Х.Алтанцэцэг, А.Отгонжаргал, А.Байгальмаа нар “Соёлын олон янз байдлын үүднээс хүний эрхийг хүндэтгэн үзэх үзэл санаа” сэдэвт хичээлээр тэргүүн байр, Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” сургуулийн багш Г.Энхтуяа, Б.Батцэцэг, С.Бямбацогт нар гадаад хэл, хими биологи, түүх нийгмийн “Интеграци” хичээлээр, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” сургуулийн багш Г.Цэгмэд “Дэлхийн I дайн” хичээлээр тус бүр дэд байр эзэлжээ.
“Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь” шилдэг хичээл шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зохион байгуулжээ.
Гутгаар байрт Архангай аймаг Эрдэнэмандал сумын багш Ж.Цэрэндолгор, Д.Нарангэрэл нарын “Гэр бүлийн эдийн засаг өрхийн төсөвт” хичээл, Увс аймгийн дөрөвдүгээр сургуулийн багш Б.Баясгалангийн “Хүмүүсийн ялгаатай байдал ба харилцаа” хичээл шалгарсан байна.
Харин тусгай байрт Сүхбаатар аймгийн дөрөвдүгээр сургуулийн Э.Сэргэлэн, С.Эрдэнэжаргал, Д.Нарантуяа, Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургуулийн багш Ж.Отгонбилэг, Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” сургуулийн багш Н.Намжилдорж, А.Ариунзаяа, Дундговь аймгийн Гурван сайхан сургуулийн багш О.Цэрэндолгор нарын бэлтгэсэн хичээл шалгарчээ.
“Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь” шилдэг хичээл шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зохион байгуулжээ.
Энэхүү уралдааныг Боловсролын ерөнхий газар, Монголын Эмнести Интернэшнл, ХУД-ийн ерөнхий боловсролын 118-р сургууль хамтран орон нутгийн болон үндэсний түвшинд гэсэн хоёр хэлбэрээр явуулсан байна. НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Бага, дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх” зорилт, Тогтвортой хөгжлийн боловсролын зорилт болон Хүний эрхийн боловсролын симпозиумын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрхийн боловсролын агуулга, арга зүйг хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, сайн туршлагыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.