11 сарын 26, 2024
Үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.

Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.091a7aa40cfc4a908b37da00f6fe551d 

4e262f1a46054880883e98a19bbc8058 Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний ауюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.

cfb3be09882747af89141e4f90176673 Хүндэтгэлийн хуралдаан орологчид

 Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.0dc6d582ffb5402a830a00d708a51daa 

Бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртай.

3d60661576ac4c769956976f17af8f44 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

ХХ зууны эхэн үеийн дэлхийн дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээт түүхтэй байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад иргэн улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Ийм эгзэгтэй цаг үед монголын төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн. Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт монголын ард түмэн  гэдгийг онцлон тэмдэглэв. Манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс, үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг Төрийн тэргүүн ард түмэндээ хандан уриаллаа. 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар