Нэг жилд 100 сая га эрүүл, үржил шимтэй газар нутаг доройтож байна
Нэг жилд 100 сая га эрүүл, үржил шимтэй газар нутаг доройтож байна

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг, хэт дураараа оршихуйн улмаас газар доройтож, цөлжилт нэмэгдэж байна. Энэ өдөр хүмүүсийн мартаж боломгүй найман баримтыг уншигч танд хүргэж байна.

  1. Газрыг нөхөн сэргээх нь дэлхийн олон хямралыг шийдвэрлэх нэн тулгамдсан бөгөөд үнэ цэнтэй, хүрч болох зорилт юм. Хүн төрөлхтөн одоо л амлалтаа ажил хэрэг болгох шаардлага үүслээ. 
  1. Дэлхийн газар нутгийн 40 хүртэлх хувь нь доройтсон. Энэ нь дэлхийн хүн амын тал хувийн амьжиргаанд нөлөөлж, уур амьсгал, биологийн төрөл зүйлийг ноцтой нөхцөл байдалд хүргэж байна. Хэрэв өнөөгийн чиг хандлага үргэлжилбэл 2030 он гэхэд 1.5 тэрбум га газрыг нөхөн сэргээх шаардлагатай болно.
  1. 2015-2019 оны хооронд жил бүр доод тал нь 100 сая га эрүүл, үржил шимтэй газар нутаг уур амьсгалын өөрчлөлт, газрын буруу менежментээс үүдэлтэй ган, цөлжилтийн улмаас доройтжээ. Энэ нь Египет улсын хэмжээтэй дүйцэхүйц газар нутаг юм.
  1. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх дэлхийн сайн дурын амлалтууд 2030 он гэхэд нэг тэрбум га-д хүрнэ. “Дэлхийн газрын санаачилга”-аар дамжуулан “Их 20”-ийн бүлгийн гишүүд 2040 он гэхэд газрын доройтлыг хоёр дахин бууруулахаа амласан байдаг.

gazriin_doroitol_1 Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

  1. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд оруулсан нэг доллар нь эдийн засгийн 7-30 долларын ашиг авчирдаг. Их наяд долларын эдийн засгийг сэргээхэд бодлого, эдийн засгийн хөшүүрэг яаралтай хэрэгтэй байна.
  1. Ган гачиг улам хүндэрч, 2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь усны хомсдолд орох төлөвтэй байна.Уур амьсгалын өөрчлөлтөөс болж температур нэмэгдэж, ган гачиг, үер зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улам бүр нэмэгдсээр.
  1. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 16 дугаар Бага хурал (COP16)-аас хойш улс орнууд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, ган гачиг, элсэн болон шороон шуурганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газрын эрхийг баталгаажуулж, газрын тогтвортой менежментийн тэгш байдлыг дэмжих зэрэгт амлалт өгч, анхаарч ажиллаж байна.
  1. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна. Талуудын 17 дугаар бага хурлыг манай улсад зохион байгуулснаар байгаль орчин, газар хөрсний салбарын дотоодын бодлого, үйл ажиллагааг олон улсын стандарт, жишигт нийцүүлэхэд томоохон түлхэц болохоос гадна Монгол Улсын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах ач холбогдолтой юм.