Онош буруу бичсэнээс болж 25 настай залуу ходоодоо тайруулжээ
Онош буруу бичсэнээс болж 25 настай залуу ходоодоо тайруулжээ

"Нэг л асуулт" нэвтрүүлэг

Цэл залуухан 25 насандаа эмнэлгийн буруу онош, эмчийн алдаанаас болж ходоодоо тайруулсан харамсалтай тохиолдол гарсан байна. 2025 он 9-р сард Сөүл эмнэлгээс хорт хавдартай гэх оноштой ирсэн залууд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ходоод тайрах мэс засал хийжээ. Ингээд мэс заслын дараа эдийн шинжилгээ хийж үзэхэд ямар ч хорт хавдар илрээгүй. Өөрөөр хэлбэл, цоо эрүүл хүний ходоодыг тайрсан хариуцлагагүй, хайхрамжгүй байдал, нэгэн залуугийн ирээдүйн амьдралыг орвонгоор нь өөрчлөөд байна. 

Нэвтрүүлэг үзэх холбоос: Нэг л асуулт: Эмнэлгийн онош яагаад зөрдөг вэ?