"Монголын говийн биологийн олон янз байдал форум"-ыг Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн ЗДТГ болон Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулсан. Тус форумаас онцлох 13 эшлэлийг хүргэж байна.
2. Монгол орон байгалийн унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөгөөр байгаль орчин доройтон бохирдож, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байна.
3. Дэлхий дээр сүүлийн 50 жилийн дотор зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурсан нь жил бүр дунджаар 2.6 хувиар буурч байгааг харуулна. Энэ дүгнэлт 5,495 зүйлийн хоёр нутагтан, шувуу, загас, хөхтөн, мөлхөгчдийн 35,000 орчим популяцийн өгөгдөлд тулгуурласан юм (1970-2020).
4. Биологийн олон янз байдлын бүрэн бүтэн байдлын индекс (БОЯББББИ) нь тодорхой бүс нутаг дахь хуурай газрын бүлгэмдлүүдэд анхны биологийн олон янз байдлын хэчнээн хувь нь хадгалагдаж үлдсэнийг хэмждэг урт хугацааны индикатор үзүүлэлт юм.
Биологийн олон янз байдлын конвенцын хэрэгжилт, чиг хандлага сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
5. 1800 оноос хойших хугацааны траектори нь газар тариалангийн тэлэлт, эрчимжилт зэрэг нь дэлхийн хуурай газрын биологийн олон янз байдалд үзүүлсэн нөлөөг харуулдаг. Хэдийгээр бүрэн бүтэн байдал бүх бүс нутгийн хувьд буурсан ч Ази тивд өнгөрсөн зуунд хамгийн огцом бөгөөд хамгийн том бууралт ажиглагджээ.
6. Монгол орны биологийн олон янз байдлын хувьд гэвэл, манай орны амьтны аймагт 13762 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ. Үүнээс 76 ховор зүйл, 31 нэн ховор зүйл байна.
8. Монгол Улс НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай болон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод 1993 онд, Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд, 1999 онд Киотогийн протоколд, 2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдэн орсон.
10. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн 35 хамгаалалтын захиргаа байдаг. Үүнээс дөрвийнх нь менежментийг төрийн бус байгууллага хариуцан ажилладаг.
“Монгол орны уулын туруутны тогтвортой ашиглалт ба хамгааллын менежмент: Боломж ба сорилт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
11. 2023 онд 23 янгир ямаа, 40 халиун буга, 960 толгой монгол тарвага, 2024 онд янгир ямаа болон халиун буга тус бүр 20, 756 толгой монгол тарвага нутагшуулжээ.
12. Төв аймгийн Эрдэнэ суманд бага оврын загас үржүүлгийн төв 2012 онд байгуулсан бөгөөд шөвгөр хоншоорт зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх ажлыг тогтмол явуулж байна. Улмаар 525 мянган бие даан амьдрах чадвартай жараахайгаар байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ.