09 сарын 17, 2024
Орон нутгийн сонгуульд ирц хамаарахгүй
Орон нутгийн сонгуульд ирц хамаарахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг 10-р сарын 11-нд 07-20 цагийн хооронд зохион байгуулна.

Тун удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотой онцлох 10 мэдээллийг хүргэж байна.

  1. Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахгүй. 2020 оны сонгуультай ижил мажоритар тогтолцоогоор зохион байгуулна. Мажоритар гэдэг нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохыг ойлгоно.
  2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг 10-р сарын 11-нд 07-20 цагийн хооронд зохион байгуулна.
  3. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд 17400 нэр дэвшигч материалаа ирүүлээд байна.
  4. ИТХ-ын сонгуульд 18 насанд хүрсэн, хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшсан иргэн нэр дэвших боломжтой. 
  5. Хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө.458490845_533965602418222_6916245684533010854_n
  6. Орон нутгийн сонгуулийг 2230 хэсгийн хороо байгуулж, 2393 тойрогтойгоор зохион байгуулж байна.
  7. Сонгуулийн сурталчилгаа 9-р сарын 26-наас эхэлнэ.
  8. ИТХ-ын сонгуулийг ирцгүйгээр зохион байгуулна. Хэрэв санал тэнцвэл нэмэлт санал хураалт явуулах хуультай.
  9. Сонгуулийн санал хураалт дууссаны дараа нийт саналын 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ.
  10. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

Оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

Олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах нь хориотой.