Гэрэл зургийн эх сурвалж: Manuel Velasquez/Getty Images
Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сард болж түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг төрийн тэргүүнээрээ сонгосон. Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум гэж хэн бэ? Түүнийг тухай 9 баримтыг хүргэж байна.
2. Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд энэ албанд сонгогдсон анхны жүүд хүн.
3. Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн профессор, биологич Энни Пардо Семо болон химийн инженер Карлос Шэйнбаум нарын хоёр дахь охин.
4. Мексикийн Үндэсний Автономит Их Сургуульд эрчим хүчний инженерийн чиглэлээр суралцсан. АНУ-ын Калифорниа мужийн Беркли дэх Лоуренс Беркли үндэсний лабораторид Мексикийн эрчим хүчний хэрэглээний чиг хандлагыг бусад аж үйлдвэржсэн орнуудынхтай харьцуулсан сэдвээр докторын зэргээ хамгаалсан.
5. 2018-2023 онд Мехико хотын захирагчаар ажиллаж байгаад Үндэсний сэргэн мандалт хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
6. Эрчим хүчний хэмнэлт, тогтвортой байдал, байгаль орчны асуудлаар шинжлэх ухааны судалгаа хийж, бодлого боловсруулдаг шинжлэх ухаанч улс төрч эмэгтэй.
7. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлд (IPCC) хийсэн ажлынхаа төлөө 2007 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан эрдэмтэн, бодлого боловсруулагчдын нэг юм.
8. 2000 онд Мехико хотын байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалд томилогдсоноор түүний улс төрийн замнал эхэлсэн бөгөөд 2015 онд Мехико хотын Тлалпан дүүргийн захирагчаар сонгогдсоноор энэ салбарт эргэлт буцалтгүй оржээ. Улмаар 2018 оны долоодугаар сард Мехико хотын захирагчаар сонгогджээ.
9. Мексик улсад 100 сая орчим сонгогч бүртгэлтэй байдаг бөгөөд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 60 орчим хувийн ирцтэй болжээ. Харин Шэйнбаум 60 орчим хувийн саналаар ялжээ.
Эх сурвалж: britannica, AFP