Гэрэл зургийн эх сурвалж: Пүрэвийн Батчимэг фэйсбүүк хуудас
УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 12 дугаарт бичигдэн нэр дэвшиж буй тус намын дэд дарга П.Батчимэгийн тухай найман баримтыг хүргэж байна.
2. Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, өссөн. Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургуулийг 1982 онд төгссөн.
3. 1988 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 2001 онд Удирдлагын академи болон ХИС, 2008 онд Австрали улсын Latrob-ийн их сургуулийг төгссөн. Хэл шинжлэлийн болон бизнесийн удирдлагын магистр.
4. 1988-1995 онд Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургуульд орос хэлний багш, 1995-2000 онд Цагдаагийн академид багш, 2000-2003 онд БСШУ-ны яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2004 оноос “АПУ Трейдинг” ХХК-д ажиллаж эхэлжээ.
5. АПУ трейдинг ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа цэвэр усны үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний болон жимсний шүүсний үйлдвэрийг байгуулжээ.
6. 2007 онд Ардчилсан намд элссэн. 2010 онд Дорнод аймгийн АН-аас Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон. Мөн аймгийн намын даргаар ажиллаж байсан.
8. АПУ ХХК-ийн толгой компани Шунхлай групп шингэн хүнс, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, газрын тосны болон ложистикийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг.