МАН-ын жагсаалтын №1 – Г.Лувсанжамц
УИХ-ын сонгуульд Монгол ардын намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэн нэр дэвшиж буй архитектор, хот төлөвлөлтөөр мэргэшсэн доктор Г.Лувсанжамц гэж хэн бэ?. Түүний тухай 10 баримтыг хүргэж байна.
2. Их сургуулиа төгссөний дараа буюу 2011 – 2016 онд Монгол Улсад ажилласан. Энэ үед бакалаврын судалгааны ажлыг нь удирдсан их сургуулийн багштайгаа хамтран нийслэлийн гэр хорооллын нөхцөл байдлын талаар жил бүр судалгаа хийдэг байжээ.
3. Монголд ажиллах хугацаандаа Багануурын их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө, Оюу толгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө, Нарны хорооллын зураг төсөл зэргийг хийж байжээ. Мөн япон улсын хөрөнгө оруулалттайгаар монголд хэрэгжсэн амины орон сууцны барилгын төсөл удирдаж байсан гэдэг мэдээлэл байна.
4. Хот төлөвлөлтөөр мэргэшихийн тулд Токиогийн их сургуульд суралцан магистр, докторын зэрэг хамгаалжээ. Токиогийн Политехникийн их сургуулийн профессор Хироши Яцуо болон бусад эрдэмтний хамт хийж 2018 оны 12 дугаар сард хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол дахь хотжилт ба уламжлалт орон сууц: Улаанбаатар хотын гэр хорооллын орон сууцны менежмент ба барилга” сэдэвт судалгаа researchgate.net сайтад нийтлэгдсэн байна.
5. Докторын зэрэг хамгаалсан судалгааны ажлын сэдэв нь “Пост-социалист орнуудын хот төлөвлөлтийн тогтолцооны хөгжил: Хятад, Вьетнам, Монгол Улсын жишээгээр”. 2021 онд бичсэн тус судалгааны ажил 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдөр OATD.org /Open Access Theses and Dissertations/ сайтад байршин индексжүүлэгджээ.
6. Luka Ganzorig нэрээр medium.com-д блог хөтөлдөг. Түүний бичвэрүүдийн багагүй хувийг хот төлөвлөлтийн тухай тэр тусмаа Улаанбаатар хотын төлөвлөлтгүй болон түүх дурсгалын үнэт өвүүдэд тоомжиргүй хандаж буй байдал, эрх мэдэлтнүүдийн замбараагүй газар олголт зэргийг шүүмжилжээ.
7. Мөн блогтоо “Алсын хараа 2050-г 20 минутад” гарчигтай бичвэрийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр нийтэлжээ. Уг бичвэрт Монгол Улсын урт хугацааны зорилт гэж тодорхойлсон тус хөтөлбөрийг нэлээн шүүмжлэлт өнцгөөр дүгнэсэн байна.
8. linkedin.com сүлжээнд “Luvsanjamts Ganzorig” нэртэй хаягийг Токиогийн их сургуулийн оюутан байх үедээ буюу 2017 онд үүсгэсэн боловч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд мэдээлэл оруулаагүй аж. Тэрбээр уг сүлжээнд өөрийн ур чадварыг “хот төлөвлөлт, төслийн менежмент, “ногоон” барилга, барилгын инженерчлэл, япон, англи, монгол хэл” гэж оруулжээ.
10. Г.Лувсанжамцын хувийн мэдээлэл нэлээн нууцлагдмал аж. Гэрлэсэн. Түүний эхнэр Бат-Эрдэнийн Пүрэвдулам мөн Япон улсад боловсрол эзэмшсэн бөгөөд технологийн Фүжисофт /Fujisoft/ компанид ажилладаг гэсэн мэдээлэл байна.