ХҮН намаас жагсаалтаар нэр дэвшигч Г.Уянгахишиг
УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн нэр дэвшиж буй хууль зүйн ухааны магистр Г.Уянгахишиг гэж хэн бэ? Түүний тухай 10 баримтыг хүргэж байна.
2. 1994 онд нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Ингэхдээ анги алгасан суралцаж байжээ.
4. Ажлын талбарт гарсан цагаасаа өнөөдрийг хүртэл зөвхөн хувийн хэвшилд ажилласан байна. Тухайлбал, 2002-2010 онд хууль зүйн “Цэц” товчоонд өмгөөлөгч, 2010-2012 онд “Си Энд Жи Партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, 2012-2014 “Шунхлай Групп” ХХК-д хууль, эрх зүй хариуцсан захирал, 2015-2018 онд “Голомт Банк” ХХК-д хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2018 оноос “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэж иржээ.
6. 2020 оны УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намын нэгдсэн “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшин өрсөлдөж байсан. Мөн оны НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн боловч олонхын санал аваагүй.
7. Монголын хуульчдын холбооны гишүүн. Концессын тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулийн төсөл, Хөрөнгийн зах зээлийн холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төсөл дээр төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгүүдэд орж ажиллажээ.
8. Үнэт цаасны зах зээлд Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрхтэй. Ашигт малтмалын эрх зүй, татвар, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн.
10. Г.Уянгахишиг 1998 онд Боловсролын зээлийн сангаас 6,584 ам.долларын сургалтын төлбөрийн зээл авч ХБНГУ-ын Бонн хотын их сургуульд суралцжээ. Боловсролын зээлийн сангийн мэдээлэлд түүний суралцах жил 3, эргэж төлөх хугацааг журам болон гэрээнд тусгаагүй гэж тэмдэглэсэн бөгөөд зээлийн үлдэгдэл 0 ам.доллар буюу өргүй гэж тэмдэглэсэн байна.