УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр МАН-ын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдсэн О.Саранчулууны тухай 8 баримтыг хүргэж байна.
- Таван хүүхэдтэй айлын том охин. Одоо нөхөр, хүүгийн хамт амьдардаг.
- 13 насандаа мориноос унаж хөлөө гэмтээсний дараа ясны хорт хавдраар өвчилсөн тул хөлөө тайруулахаас аргагүй болжээ.
- гэж өөрийн ярилцлагадаа онцолсон байна.
- МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшилдаг.
- Израиль улсын Иерусалим хотын Хэбрүйгийн сургуульд нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалж, Нью-Йорк хотын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Одоо Италийн Трэнтогийн их сургууль болон АШУҮИС-ийн докторант.
- Америкт суралцаж байхдаа Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд Ахиллис интернейшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Дик Траумтай танилцсан. Дик Траум түүнийг Нью Йоркийн марафонд амжилттай оролцвол Монгол дахь хөтөлбөр үйл ажиллагааг эргэн сэргээхэд тусална гэж амалсан байна.
- 2014 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулж нийгэмшүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйг нь дэмжих зорилготой “Ахиллис Монгол олон улсын байгууллага” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
- 2015 оноос Ажаа гэгээний монголд хэрэгжүүлж буй буяны үйлсэд гар бие оролцож эхэлсэн бөгөөд Ажаа гэгээний нэрэмжит “ЗӨВ” тэтгэлэг сангийн зохицуулагчаар ажилладаг.