УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодрох хуулийн хугацаа нь болоогүй. Одоогоор зөвхөн таамаг дэвшүүлэх боломжтой. Харин саяхан Улсын онцгой комиссын шуурхай бүлгүүд орон нутагт ажилласан нь эрх баригч намаас хэн хаана нэр дэвшихийг харж, таамаг дэвшүүлж болохуйц үйл явдал болов. Наанаа шуурхай бүлэг нэртэй ажил хэрэгч төрийн хариуцлагатай албан тушаалтнууд харагдах ч цаанаа сонгогчдод танигдаж, таалагдах гэсэн давхар санаа өвөрлөж явна уу гэх хардлага бий. Үүнийг батлах гэсэн мэт шуурхай бүлэг тус бүрийн ажилласан аймаг, орон нутгийг нь харвал УИХ-ын сонгуулийн томсгосон тойрогтой яг давхцаж буй нь тохиолдол биш бололтой. Жишээ нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг л гэхэд ганцхан Говь-Алтай аймагт очоод зогсохгүй, ирэх сонгуульд нэг тойрогт багтсан Завхан, Ховд зэрэг аймагт давхар ажилласныг нь санамсаргүй явдал гэвэл итгэхэд бэрх.
Тэгвэл хэн хаана очиж, зудын нөхцөл байдалтай танилцав, хандив тусламж өгөв? Тэр хүн тэндээ нэр дэвшинэ. Товчхондоо ийм таамаг дэвшүүлж болох юм. Зудтай танилцах марафон буюу эрх баригч намаас “нэр дэвшигчид”-ийн таамгийн эхний хэсэгт 9 мандат бүхий Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн I тойрог, 10 мандат бүхий Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн II тойргийг онцолж байна. Шуурхай бүлгийн гишүүд орон нутагт хэрхэн ажилласныг Онцгой байдлын байгууллагын албан ёсны цахим хуудаст байршуулсан мэдээлэлд тулгуурлан хүргэж байна.
1-р тойрог: Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвших магадлалтай хүмүүс
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Онцгой комисст өвс тэжээлийн тусламжийн цувааг хүлээлгэж өгөх үеэр.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар.
Г.Сайханбаяр Архангай аймагт ажиллах үеэрээ Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай ЗИЛ-131 автомашиныг хүлээлгэн өгөв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд Өвөрхангай аймагт.
Шуурхай ажлын хэсэг Архангай аймгийн нөхцөл байдалтай танилцаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулав.
УОК-ийн шуурхай бүлэг, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Хархорин суманд ажиллаж УОК-оос хуваарилсан 50 тонн тэжээлийг малчин өрхөд тараалаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадлай нар Баянхонгор аймагт.
2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвших магадлалтай хүмүүс
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай бүлэг Ховд аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар ярилцав.
УОК-ын Шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Улиастай, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллалаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Цэрэнпунцаг нар Завхан аймагт.
Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн тэжээл, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлээ.
Э.Болормаа: Хаваржилт хүндэрсэн Ховд аймгийн баруун гурван сумын малчдад 60 тонн тэжээл үнэ төлбөргүй өглөө.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өвөлжилт хүндэрсэн Ховд аймгийн Алтай, Үенч, Булган суманд ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай танилцав.
С.Бямбацогт: Засгийн газрын болон Улсын Онцгой Комиссын гишүүний хувьд зуд нүүрлээд буй аймаг сумдад ажиллаж байна.
Н.Цэрэнбат нь Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт хамааралгүй. Харин Оюутолгой ХК-ийн ТУЗ-ийн ажлаа хүлээлгэж өгөөд сонгуульд бэлтгэж буй гэх мэдээлэл бий.
“Мэндсайхан сан”-гаараа дамжуулан малчдадаа буцалтгүй тусламж болгон олгож байгаа 40 тонн 1600 шуудай тэжээл Булган сумын 866 малчин өрх, 25 тонн 1000 шуудай тэжээл Мөст сумын 680 өрхөд хүргүүлэхээр буулгалаа.
Ховд аймагт төрийн дээд шагнал гардуулах үеэр.
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж буй нь.
Үргэлжлэл бий ...